Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

2020 оны хөрсний чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-28 19:04:27

УЛИАСТАЙ СУМЫН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАР

 Завхан аймгийн Улиастай сумын хөрсний бохирдлыг хөтөлбөрийн дагуу 16 цэгээс сорьц аван агрохими, хүнд металлын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Хүнд металлын дүнгээс харахад: Уурын зуухны орчим ба Богдын гол багийн гэр хорооллын  цайрын агууламж 1.2-1.4 дахин их,   цэргийн ангийн орчим ба уурын зуухны цэгийн хөрсний  стронцын агууламж 1.1-1.2 дахин их бохирдолтой байна.

Хөрсний чанарын MNS5850:2019 стандарттай харьцуулан стандартаас давсан үзүүлэлтийг доорхи графикаар харуулав.

Хөрсний чанарын агрохимийн үзүүлэлтийг доорхи графикаар харуулав.

Урвалын орчин:

Хөрсний урвалын орчин 7.29-8.35-ийн хооронд байна. Улиастай сумын хөрс нь сул шүлтлэг болон шүлтлэг орчинтой  байна.

Хөрсний ялзмаг:

Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

 Шинжилгээнд хамрагдсан сорьцнуудын хувьд ялзмагийн агууламжийн хувь нь 0.286-4.784 хооронд  байна. Иймд ялзмаг багатай хөрсөнд орж байна. Мөн чийгийн коэфициент 1.00-1.12%, сульфатын агууламж 82.15-1322.2 мг/кг, фосфорын агууламж 49.16-427.88 мг/кг, нитратын агууламж 10.22-85.47 мг/кг, аммоны агууламж 1.71-27.88 мг/кг байна.

 

         ТАЙЛАН БИЧСЭН:  БОШЛ-ИЙН АХЛАХ ТЕХНИКЧ                   Б.МЯГМАР

         ХЯНАСАН: БОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ

                      ИНЖЕНЕР, ЧАНАРЫН МЕНЕЖЕР                З.БАЛЖИННЯМ